Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Цагаан сарын дараа Тавантолгой ДЦС-ыг эхлүүлэх тендерийг ДАХИН зарлана
2023-02-16

2019 онд ашиглалтад орсон байх ёстой Тавантолгой дулааны цахилгаан станц өнөөдөр мартагдаж байна. Мянга мянган хүнийг ажлын байраар хангасан байх ёстой тус төсөл өнөөдөр цагаан дээр хараар бичигдсэн хэвээр 10 гаруй жилийн нүүрийг үзлээ.

 

 

Тус станцыг 2009 оноос эхлэн хувийн хэвшлийн компани барьж ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн дарга нарын үзэглэсэн гэрээнээс өөр юм үлдсэнгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүдийг эхлүүлэхээр тусгасан. Үүний нэгдүгээрт Тавантолгой дулааны станц бичигдэж буй. 

 

Өнөөдөр Оюутолгой компани урд хөршөөс 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг авч байна. Үүнийг орлох боломжтой төсөл бол Тавантолгой дулааны цахилгаан станц. Тус станц цаасан дээр бууж ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан ба 808 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарсан. Улмаар гурван жилийн өмнө Засгийн газар тус станцыг барихад шаардлагатай 808 сая ам.долларын санхүүжилтийн 30 хувийг хувьцаа эзэмшүүлэх замаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас, 70 хувийг нь Засгийн газрын баталгаа гарган зээлийн хөрөнгөөр барихаар болсон. 

 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд хоёр удаа тендер зарлаж үр дүнд хүрээгүй Тавантолгой ДЦС гурав дахь удаагаа тендер зарлагдахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Одоогоор гадаадын хэд хэдэн банк санхүүгийн байгууллагатай уулзаж төслөө танилцуулж, холбогдох материалаа хүргүүлээд амжсан байна.  450 мегаватт (МВт)-ын хүчин чадалтай тус станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа буюу гурав дахь удаагийн тендер өндөр хүлээлт үүсгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Одоо тендер зарлаад сонгуулиас өмнө эзэнтэй болгож чадахгүй . Наад төслөө март тэнэгүүдээ
2023-02-16
СҮ хулгайчид 10 тэрбум өгч байж энэ төслийг авах юм гэсэн.
2023-02-16
Сонгууль лөхөөд л шоу болдог:
Сонгууль дөхөхөөр шоу хийж хахуул нэхдэг .22 жил боллоо
2023-02-16
Бас хахуул нэхэх байх даа:
Хахуул нэхээд бариулдаггүй лалар сайд дарга нар
2023-02-16
Zochin:
Дахиад 10,20 жил хоосон ярихд л байна даа
2023-02-16