Хохирогчийг дарамталж, сүрдүүлсэн шүүгдэгчдийг цагдан хорьжээ

img

Хохирогчийг дарамталж, сүрдүүлсэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Энэ талаарх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүргэе.

 

 

Хохирогч Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ Ж нь өчигдөр над руу утсаар залгаад намайг дарамталж, сүрдүүлсэн тул би өмгөөлөгч авах хүсэлттэй байна гэжээ.


Шүүгдэгч Ж хохирогчийг дарамталж, сүрдүүлсэн талаар хохирогч Э нь шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч Ж-д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэххэсгийн 1.2-т “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн...баримт, мэдээлэл байгаа” бол яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл болохоор хуульчилсан болно.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Хүрэлбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ