Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн сарын 19-нд зохион байгуулагдсан. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 30 сая төгрөг зарцуулсан байна.
Тодруулбал, Корперейт Конвейшн центрийн концертын их танхимд ЦЕГ-аас удирдах ажилтнуудынхаа зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Ингэхдээ хоёр удаагийн гүйлгээгээр 30 сая төгрөг шилжүүлжээ. Мөн өнгөрсөн сард ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албанаас хэд хэдэн анхаарал татах гүйлгээс хийсэн байжээ.
Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” группээс таван ширхэг автобус түрээсэлжээ. Түрээсийн үнэ өнгөрсөн сард шилжүүлсэн байна. Чухам ямар зориулалтын автобусыг ийнхүү өндөр дүнгээр түрээслэн авч байгаа талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
Уншиж байна |