Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ууцны жинг худал мэдээлж, үнэ хөөрөгдсөн худалдаа эрхлэгчдийг торгожээ
2023-02-15

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдийг торгожээ. 

 

 

Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.

 

Бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан юм.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдэд хандан худалдаа эрхлэгчдээс өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ynee dagaad tsalin huls ni nemegdej baidag byh ylsiin jishig baihgyi mongol uls teneg.
2023-02-15
ус шахаж хийлээд хөлдөөсөн ууцнууд байнадаа
2023-02-15
Зочин Зочин:
Мал шигээ сэтгэхүйтэй, мөнгө олж байвал ёс жудаг, ёс суртахуун бүгдийгээ уландаа гишгисэн үхэр монголоос өөр хүмүүс дэлхийд байхгүй. Үхэж далдарсан үхэрнүүд!!!.
2023-02-15
Зочин:
Монгол шиг тогтмол үнэ өсч байдаг хөгийн орон дэлхий дээр байхгүй.
2023-02-15
irgen:
ynee dagaad tsalin huls ni nemegdej baidag byh ylsiin jishig baihgyi mongol uls teneg.