Битүүний хичээлийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлэх асуудал яригдаж байна

Ирэх долоо хоногт Монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохионо. Хуулийн дагуу сар шинийн баяраар бүх нийтээрээ гурав хоног амардаг.
Тэгвэл өнөөдөр сар шинийн баярыг угтан ЕБС-ын хичээл суртгалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийхээр болсон байна. Үүнтэй холбоотой тушаалыг БШУ-ны сайд өнөөдөр гаргахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 20-ны даваа гараг буюу битүүний өдрийг хичээлийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлэх, энэ сарын 24 буюу шинийн дөрөвний хичээлийг гуравдугаар сарын 4-ний бямба гарагт шилжүүлэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ