Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төрж өссөн нутаг Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиож буй.
Энэ хүрээнд тус аймаг ойгоо угтан Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн шинэчлэх тохижилт, их засварын ажил хийхээр болсон байна. Тодруулбал, Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан орон нутгийн төсвөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, суудлын суурийн ажил хийх компанийг шалгаруулахаар тендер зарлажээ.
Энэ ажлын нийт төсөвт өртөг 2 тэрбум 200 сая төгрөг бөгөөд энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, суудлын суурийн ажил хийхэд нийт НЭГ тэрбум 86 сая төгрөг зарцуулахаар болсон байна. Ажил гүйцэтгэгч нь энэ ажлыг энэ оны зургадугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх үүрэг хүлээж аж. Ийнхүү Төрийн өндөрлөгүүд нутгийнхаа 100 жилийг шинэчлэн зассан Төв цэнгэлдэхдээ хийх ажлаа эхлүүлээд байна.
Сонирхуулахад, Хэнтий аймаг цэнгэлдэх хүрээлэнгээ дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
П.ГОО
Уншиж байна |