Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын хүсэлт хаврын чуулганыг хүлээнэ
2023-02-10

УИХ-ын намрын чуулган 14 хоногийн өмнө хаалтаа хийсэн. Намрын чуулган хаагдахтай зэрэгцэн УИХ-ын хоёр ч гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүллээ. 

 

 

 

Тэдний хувьд хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатай гэж үзэн ийнхүү УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн Ж.Мөнхбат гишүүний хувьд 2018 онд хөрөнгө орлого нь огцом өсөж тэрбумтнуудын эгнээнд багтсан. Ганцхан жилийн дотор тэрбээр НЭГ тэрбум төгрөгийн орлого олж гайхагдсан. Тухайн үед багагүй хэл аманд өртсөн тэрбээр дараа жилээс нь хөрөнгө орлогоо огцом бууруулж жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой хэмээсэн байдаг. Ямартай ч тэрбээр НҮҮРСНИЙ ХУЛГАЙ хэмээх нийгмийн бухимдлыг төрүүлсэн хэрэгт шалгагдахаар боллоо. 

 

Ж.Мөнхбат гишүүний араас УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн бол Т.Аюурсайхан. Түүний хувьд гишүүн болсноосоос хойш хөрөнгө орлогоо таван төрлөөр өсгөсөн нэгэн. Гишүүн болоход хөрөнгө орлого нь 100 хүрэхгүй сая төгрөгөөр тоологддог байсан бол өнөөдөр жилийн 400 шахам сая төгрөгийн орлоготой ТЭРБУМ төгрөгийн үл хөдлөхтэй, хагас тэрбумаар үнэлэгдэх мал, эзэмших эрхтэй газар, үнэт эдлэл гээд шинэ үеийн баячуудын нэг. Харин одоо тэрбээр хоёрхон сарын өмнө томилогдсон сайд болон гишүүний суудлаа хүлээлгэн өгөхөөр болов. 

 

Албан эх сурвалжийн мэдээллээр дээрх хоёр гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гэнэ. Хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар дараах зохицуулалт бий. 

 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх:

 

  • УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ.

  • Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан,

  • Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.

  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг  цагийн дотор суллана.

  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.

  • Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

  •  

УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

  • Ерөнхийлөгчөөр сонгогдсон

  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн

  • Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн,

  • Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон,

  • Нас барсан.

Shuud.mn
Сонин хачин
Битгий ингэж алцганаж байцгаа шууд л шийдвэрлээд л яваач бусад УИХчуудад нь сургамж болог
2023-02-10