УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа талаараа Цэцийн үүдэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Оюутолгой болон С.Баярцогт асуудал дээр Монгол Улсын Дээд шүүхийг Ерөнхий шүүгчийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргасан асуудлыг Үндсэн хуулийг Цэцэд өгч байна. Дээд шүүхийн шүүгч гурван заалтыг зөрчсөн.
Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг. Шударга ёс хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдгийг зөрчсөн.
Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1. Үндсэн хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нь нийт байгууллага, шүүхийн ерөнхий шүүгчид ч хамааралтай
2021 оны нэгдүгээр сарын 11-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлээр хүчингүй болсон 40.11, 40.12 дугаар зүйлийг тус тус үндэслэж, С.Баярцогт нар холбогдох хэргийг хүчингүй болгосон. Энэ гурван асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.
Байхгүй, хэрэгсэхгүй болсон хуулиар С.Баярцогтын буюу Оюутолгойн асуудал дээр хууль бус буюу Үндсэн хуулийн олон заалтуудыг зөрчил гаргасан байна. Энэ асуудлыг хянан шийдвэрлэж өгөөч гэж Цэцэд хандаж байна. С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Бадрал нарт холбогдох Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр шийдвэр гарсан. Дараа Дээд шүүхээр бас шийдвэр гарсан. Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Үүнийг ямар ч хүн байгууллага өөрчлөхгүй гэсэн хуулиа зөрчсөн. Иймээс Үндсэн хуулийн цэцэд хандаж байна" гэлээ.
П.ГОО