Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Х.Алтанхуяг: Дээд шүүхийнхэнд хэлэхэд тоглоом хүртэл дүрэмтэй байдаг шүү
2023-02-09

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцана.  

 

 

Үүнтэй холбогдуулан С.Эрдэнийн талын АН-ын дээд шүүхийн үүдэнд мэдээлэл хийлээ. 

 

Энэ үеэр "Л.Гантөмөр гэдэг хүнийг сонгосон процесс нь Улстөрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Ардчилсан намын улсын дээд шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрмийн 20-30 заалтыг зөрчсөн процесс болсон" хэмээн мэдэгдлээ. 

 

Мөн Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга асан Х.Алтанхуяг "Өнөөдөр МУ хуультай улс эсэх асуудлыг шийдэх гэж байна. Хууль бус дүрмийн бус сонгуулиар гаргасан даргыг батламжлах гэж оролдож байна. Миний удирдаж байсан дотоод сонгуулийн хороо төрийн гурван сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Хэрэв өнөөдөр энэ хууль бус үйл ажиллагаа явах юм бол Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын хоёр сонгуулийг хүчингүй болгох асуудлыг гаргаж тавина. Дээд шүүхийнхэнд хэлэхэд тоглоом хүртэл дүрэмтэй байдаг шүү. Та бүхэн улстөрийн намын тухай хууль бий. Та бүхэн улстөрийн намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож болохгүй гэдгийг анхааруулж байна" гэсэн юм. 

 

Үүний дараа АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд "Хууль дүрмээ дагадаггүй шийдвэр гаргах юм бол АН-ын 200 мянган гишүүн тэсэрнэ шүү. МАН-ын дарга нар аа, Улсын Дээд шүүх танай охин компани юм бол АН-ын 200 мянган гишүүн цагаан сарын дараа тэмцэхэд бэлэн байгаа шүү. Бид хөх туган дороо нэгдээд гарахын цагт Ардын намынхан цусаар уйлавч зогсоож чадахгүй шүү" гэлээ.

 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
эрдэнэ сайн ажиллаж байна, тэгэхгүй бол чамайг шоронд хийнэ шүү
2023-02-13
эрдэнэ сайн ажиллаж байна, тэгэхгүй бол чамайг шоронд хийнэ шүү
2023-02-13
АН-ын ЕНБД И.Мөнхжаргал "АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын их хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Дараагийн даргыг сонгох ёстой бол энэ сонгууль, энэ тогтоолыг хүчингүй болгох ёстой юм. Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг битгий бүртгээрэй, намын дүрэмд нийцээгүй гэдгийг УДШ-д мэдэгдэж, бичиг хүргүүлсэн. Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй. АН-ын гишүүд үзэл бодлоо шингэсэн даргаа хүлээн зөвшөөрсөн. Дээд шүүх хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үгүй бол Дээд шүүх гэдэг байгууллага АН-ын хувьд байхгүй болно гэсэн үг"
2023-02-09
Өө бас дээд шүүхийг шантаажилдаг байна ш дээ. АН дотроо учираа ол та нарын зуурсан жанхууг шүүх арилгах уу хуцваа эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм. Хоёр зуун мянган гишүүд чинь тав зургаа хуваагдчихсан шуурганд уруудсан хонь шиг байна юун жагсаал бага тэнэгт чамайг хэн дагах юм.
2023-02-09
АН дотоод самуунаа эхлээд цэгцэл:
Үнэхээр л тэр 200 мянган хүн нэгдсэн юм бол дотоод дахь хуваагдал аа болиод 1 л бичиг явуулчихаач
2023-02-09
Josie Wilson:
Get your ex Love back with the help of a real spell caster who saved my marriage. I'm Josie Wilson from USA. I was at the verge of losing my marriage when Dr.Excellent stepped in and rescued me. My husband had filed for divorce after an unending dispute and emotional abuses we both suffered due to misunderstandings. He left the house and refused to come back. I sought for Dr.Excellent knowing I don’t wish to suffer another penury due to divorce cases and losing my man. I complied with his work procedures which was very easy and he worked for me. The love and connection between me and my partner was restored and he came back and got the divorce case canceled. It’s all for a fact that Dr.Excellent is honest and transparent in helping people and you too reading this can get the solution you seek in restoring joy and happiness in your marriage or relationship. contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp: +2348084273514 ,Email: Excellentspellcaster@gmail.com Website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-02-09
зочин:
Пүү ямар аймаар юм ярьдаг хүн бэ. Чадлаа мэдэхнүй чадвараа мэдэхгүй байж нам дагаж навсагнаад шоронд орох нь л дээ энэ хүн
2023-02-09
Isee:
Жонхуу гийн энэ авгай чин ямар аймаар юм ярьдаг юм бэ!
2023-02-09