Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нар ШҮҮРДҮҮЛЭХ үү
2023-02-09

Монгол Улсын Засгийн газраас өчигдөр "ТАВАН Ш" ажиллагаа эхлүүлснээ зарласан. Үүний хоёрдугааарт, улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсооно хэмээсэн. 

 

 

Тэгвэл энэ заалтад холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга  Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга З.Батсүх нарыг шалгагдах нь тодорхой болж байгааг нийгмийн сүлжээнд бичиж байна. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 2018-2020 онуудад Бүгд найрамдах Энэтхэг улсын Hester biosciences limited ХХК-иас мялзангийн вакцин худалдан авахаар  3,9 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Эдгээр шилжүүлгээс хэдхэн хоногийн дараа Заяатын Батсүхын дүү болон хүргэний данс руу  770 000 ам.доллар шилжигдсэн байна.  Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга Заяатын Батсүх нарыг шалгажээ.

 

Улмаар Д.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөн 22.10-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлэээр, З.Батсүхийг мөн Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 18.6-д заасан мөнгө угаах гэсэн үндэслэлээр тус тус яллагдагчаар татсан байдаг. 

 

Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон. Гэвч яллагдагчид хугацаа хожиж, хэргээс мултрахыг санаархан 2023.01.03-нд яллах дүгнэлт үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч гэх хүсэлтийг ерөнхий прокурорт уламжлаад амжиж.

 

Тодорхой хэлбэл Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нар нь  өөрийн нутгийн ах, ерөнхий прокурорт хандаж, хэргийг удаашруулж, хугацаа хожиж байгаа гэх мэдээллийг эх сурвалж онцолжээ.  Гэхдээ дээрх яллагдагчдад Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх шүүр ажиллагаа эхэлсэн байгааг сануулах хэрэгтэй биз ээ. Нэг үгээр Засгийн газар төрийн хөрөнгө мөнгөөрөө дураараа дургидаг хүмүүст хариуцлага тооцдог болохыг хатуу анхааруулсан жил эхэлж байна. Иймээс ялгүй эдэлж, ямба эдэлнэ гэж саналтгүй биз ээ

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин