Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар өнөөдөр холбогдох албаныхантай нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцжээ.
Энэ үеэр замын нэгдүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонссон байна. Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг хашлагаар тусгаарлах ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өгчээ.
Цаашид нийтийн тээврийн автобусыг Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжийн замын нэгдүгээр эгнээгээр явуулахаар судалж байгаа аж.
Уншиж байна |