Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг өнөөдөр өглөө үүрээр эх орноосоо мордсон билээ.
Тэд зорьсон газраа саадгүй хүрч Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийгдэж байна.
Монголын баг гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километр явж очно. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Гозонтек хотод буугаад байгаа аж.
Уншиж байна |