Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор үхэр сүргийг ээмэгжүүлэхээр болжээ.
Энэ тухай ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Манай улс шиг үхэр сүргээ ээмэгжүүлээгүй улс маш ховор байна. 2018 онд батлагдсан Генетик нөөцийн хуульд ээмэгжүүлж, цахим бүртгэл хийх заалт тусгагдсан байдаг. Ковидын нөхцөл байдлын улмаас хууль хэрэгжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс энэ хавар гэхэд 5.5 сая үхрээ бүгдийг ээмэгжүүлж, цахим бүртгэлд оруулна. Ингэснээр үхрийн махны гарал үүсэл тодорхой болно. Мөн хулгай эрс багасна” гэсэн мэдээллийг өглөө.
Үхэр сүргийг ээмэгжүүлэх ажилд 13 тэрбум төгрөг зарцуулна.