Авлигатай тэмцэх жилийн хүрээнд “Шүүр”, “Шувуу” ажиллагаа зохион байгуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.
“Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд Монгол Улс
-Далд эдийн засгийг ил болгох
-Олборлох салбарын ил тод байдал, хил үнийн системийг бий болгосноор ДНБ 55 их наяд төгрөгт хүрэх нөөц байгааг тооцоолжээ. Дэвшүүлсэн зорилт хэрэгжсэн тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000$-аас дээш гарах боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Авлигатай тэмцэх ТАВАН үйл ажиллагаа:
-
Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлж, үндэсний тогтолцоог бий болгох
-
“Шүүр” ажиллагааг зохион байгуулах /Орлогоо нотолж чадаагүй нийтийн болон улс төрийн албан тушаалтныг шүүрдэн чөлөөлөх/
-
“Шувуу” ажиллагаа зохион байгуулах /авлига, албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан этгээдүүдийг буцаан авчирч, шалгах/
-
Шилжүүлэн авах ажиллагаа /Гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө, орлогыг илрүүлэн, буцаан авах/
-
Шилэн байх ажиллагаа /Төрийн өмчит компаниудын засаглалыг өөрчилж, удирдлагыг шилэн болгоно/.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ