Төрийн ордонд үргэлжилж байгаа нээлттэй сонсголд өнөөдөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэрчээр оролцож байна. Иймээс өнөөдрийн сонсгол олон нийтийн анхаарлыг төвд ороод байна.
Сонсголын үеэр Түр хорооны гишүүн Т.Доржханд экс Ерөнхийлөгчөөс "Та бид хоёрын дунд хувь хүний асуудал байхгүй байхаа" гэсэн юм. Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Миний хувьд хамгийн их санаа зовж, тухайн үед удирдлуудад нь илэрхийлж байсан асуудал бол Хөгжлийн банк. Монголыг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Хөгжлийн банк улстөрчдийн гараар ороод дууслаа гэдгийг хэлж байсан. Ач холбогдлоо ойлгосон учир би өөрөө ирсэн. Тайлбарлах боломж олгож байгаад баярлаж байна. Өөрөө л намайг яриад байдаг. Би өөрийг чинь ярьдаггүй. Хувь хүмүүсийн хооронд асуудал байхгүй" гэлээ.