Хөгжлийн банкны өнөөдрийн сонсголд экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэрчээр оролцож байна. Тэрбээр "Монгол орныг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуур, газрын баялгаа боловсруулахыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Яагаад ингэж, нурааж зогсоодог юм бэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Түүний энэ үгийн хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ нөхөр Ерөнхийлөгч байсан санагдах юм, юугаа хийж байсан юм бол оо. Дарханы арьс ширний цогцолбор нь бас л хулгай нүүрлээд зогсчихсон уу? Салхитын мөнгийг боловсруулаад мөнгөн аяга хийнэ, Монголын бүх өр дарна гээд байсан бас л хулгайлчихсан уу? Дахиад л Хүрлээ…" гэсэн хариуг барилаа.