“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална.
Үүнд:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл
Иймд эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 39 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалт төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар тайлбар өгөхөөр нотлох баримт шинжлэн судлах түр хорооны нээлттэй сонсголд хүрэлцэн иржээ. Уг төслийг эхлүүлэхэд тэрбээр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан юм.
Уншиж байна |