Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ХНХ-ын дараагийн сайд хэн бэ
2023-02-08

Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэнэ. 

Учир нь өчигдөр ХНХ-ын сайд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Түүний зүгээс " Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.

Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа" хэмээсэн. 

Иймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг чөлөөлж, дараагийн сайдын томилгоог ярих юм. Т.Аюурсайханы хувьд өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд сайдын албан тушаалаа хүлээн авч, дээлээ давхарласан. Гэвч нийгмийн бухимдалд автуулсан нүүрсний хулгайн асуудалд давхар дээлтэй Т.Аюурсайхан нэг холбогдов. Түүний хамаарал бүхий найман хүн өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж буй. 

Нөгөө талаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ  өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээн мэдэгдсэн. Иймээс танхимд нь нүүрсний хулгайн хэрэгт нэр дурьдагдсан сайд байхгүй ёсгүй хэмээн үзэж, Т.Аюурсайханыг явууллаа. 

Харин одоо хоёр жилийн дотор дотор гурван сайдын нүүр үзсэн ХНХ-ны дараагийн сайдыг тодруулах үйл явц үргэлжилнэ. Сар шинийн баяраас өмнө дараагийн сайдын томилох чиглэл барьж байгаа аж. Зарим эх сурвалжуудын мэдээллээр М.Оюунчимэг дээлээ давхарлахаар горилж байгаа гэх. М.Оюунчимэг гишүүний хувьд хүүгээ төрийн өндөр албан тушаалд томилуулсан гэх асуудлаар нэг хэсэгтээ шүүмжлэлд өртсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд мэргэжлийн гэхээсээ илүү асуудалгүй, авлигын хэрэгт холбогдоогүй нэгнийг сайдаар томилох чиглэл барьж байгаа гэх. Ямартай ч ирэх өдрүүдэд ХНХ-ын хэн толгойлох вэ? гэх асуулт анхаарал татах нь ээ.

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09

За Оюунчимэг биш байлгүй, больж үз.
2023-02-08
ЗОЧИН:
ЗА БАЛАЙ АВГАЙ ОЮУНЧИМЭГ Л БИШ ШҮҮ, ҮГЛЭЭ ДУЛЬТРАА ХЭЛТЭЙ, БООВ АВГАЙГААР ЯАДАГ ЮМ? ЗААВАЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР САЙД ХИЙЛГЭЖ ЯАХ ГЭЭД БДАГ ЮМ БЭ? НААДУУЛ ЧИНЬ ДАВХАРЛАСАН ДЭЭЛЭНДЭЭ ДАРАГДАЖ ҮХЛЭЭ, ДАВХАР ДАВХАР АВААД ЯВАХ ЧАДАЛ ТЭНХЭЭГҮЙ ХҮМҮҮС ЧИНЬ ТЭРИЙГЭЭ ДААХГҮЙ БАЙНА, ЧАДАЛ, МЭДЛЭГ НЬ ДУТААД БАЙНА, МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙГ НЬ ГАДНААС ТАВИА? ДАНХАН ТОЛГОЙТОО?
2023-02-08
Боов Оюунчимэгээр юу хийхэв дээ. Уг нь гайгүй санаачлагатай ажиллаж байсан Ариунзаяаг нь буцаагаад тавьчихмаар юм. Ажлаа ч мэддэг, эхлүүлсэн ажлуудаа ч дуусгамаар байгаа юм. Сарангэрэл, Аюурсайханы хувьд тодорхой дорвитой хийсэн зүйл бага. Одоо бас нэг үл мэдэгч ирээд боов идээд баруун солгойгүй мэдэмхийрч бураад эхэлбэл дахиад л энэ яамны ажил улам л утгагүй болно. МАН зөв бодож шийдээсэй. Залуу хүн томилох хэрэгтэй. Оюунчимэг зүгээр боовоо идээд л ордондоо "цэцэрхэж" суухад хангалттай.
2023-02-08
Зочин:
Бсда, сайд хэн байсан ч яадаг юм, ажил нь л явж байх ёстой
2023-02-08