"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий 8 хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулж буй талаар мэдээлэл хийлээ.
Уул уурхайгүй хөвсгөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Нямдаваа
Бид Хөвсгөл аймгийг уул уурхайгүй аялал жуулчлалаар хөгжих аймаг гэж үздэг.Өнөөдөр Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит Могойн гол ХК-ны удирдлагууд аймгийн иргэдийн хурлын дарга Мөнгөнхуяг, засаг дарга Идэрбаясгалан болон бусад газрын хэлтсийн дарга нарыг АТГ-т шалгуулж байна. Үүнд: Монголд нүүрсний хулгайтай холбоотой асуудал газар авч байгаа. Хөвсгөл аймагт энэ асуудалтай ялгаагүй нөхцөл байдал болоод байна.
Дэлхий нийтээрээ олон улсын түвшинд байгаль экологын тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах тал дээр бодлого чиглүүлж НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг зөвшөөрч хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улс үүнд багтсан байдаг. Үүний хүрээнд УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганаар Алсын хараа 2050-д манай улс урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай МУ-ын 52 дугаар тогтоолыг баталсан бөгөөд зургаадугаар бүлэгт ногоон хөгжлийн хөтөлбөрийг тусгасан байдаг.
Хөвсгөл аймаг нутаг орноо уул уурхайн аюулаас ангид ХАА болон аялал жуулчлалаар хөгжүлэхээр ард иргэд аймаг орон нутгийн хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байсан бөгөөд нийт нутгаа 2019 онд тусгай хамгаалалтад авсан.
2019 оны дөрөвдүгээр сард аймгийн ИТХ-ын 2 тоот тогтоолоор Могойн гол ХК-ний уурхайгаас экспортын нүүрс тээвэрлэж борлуулахыг хориглосон байдаг. Гэвч 2021 өдийг хүртэл тус тогтоолыг хэрэгжүүлэхгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Өдөрт 50-100 машины цуваа үүсгэж, ямар ч хараа хяналтгүй дуртай замаараа тээвэр хийж зам гүүр, байгаль орчин төдийгүй иргэдийн эрүүл мэнд ноцтой хохирол учруулж байгаа юм. Иймд холбогдох хүмүүсийг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргаж байгаа юм.
Уншиж байна |