100 онооноос 39,95 буюу F үнэлгээг Дундговь аймаг авлаа. Монгол Улсын 21 аймгаас эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжлөөрөө хамгийн тааруухан нь гэсэн үг.
Дөрвөн бүлэг 174 шалгуур үзүүлэлтээр Дундговь аймаг сүүл мушгисныг өчигдөр зарлалаа. Дундговь аймаг нь 15 сум, 68 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5 хувийг эзэлдэг, аймгийн төв Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг. Нийслэлд хамгийн ойрхон аймгуудын нэг ч ийнхүү өрсөлдөх чадвараараа сүүл мушгиад байна.
Жил бүр оны эхэнд танилцуулагддаг аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт бол тухайн аймгийн удирдлага хийгээд УИХ-д сонгогдсон гишүүдийн ажлыг дүгнэх томоохон үзүүлэлт юм. Тэгвэл энэ удаагийн өрсөлдөх чадваруудыг үзүүлэлтээр сүүл мушгисан Дундговь аймгийн дарга, УИХ-ын гишүүд хэн байв.
Тус аймгийн Засаг дарга нь Ц.Мөнхбат. Ардчилсан намын угшилтай. УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөс аймгийн Засаг дарга болон дэвшсэн нэгэн юм байна. Өмнө нь аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хэд хэдэн удаа сонгогдсон гээд арвин намтартай.
Мөн тус аймгийн иргэдийн итгэлийг хүлээж, парламентад сонгогдсон хүмүүс бол Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нар. Хууль батлах, хэлэлцэх явцад идэвхтэй ажиллаж харагддаггүй дээрх хоёр гишүүн тойрогтоо ч тоймтой хийсэн зүйлгүй гэдгийг аймгийн өрсөлдөх чадвараас харж болохоор байна. Сү.Батболдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан, ганцхан аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах нэгэн. Гэвч тойргоо тордож услаагүйгээс ийнхүү 21 аймгийн хамгийн сүүлд бичигдлээ.
П.ГОО
Уншиж байна |