Финландын “Eduten” математикийн сургалтыг Монголд хэрэгжүүлж эхлэх болж байгаатай холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Финланд улс бол дэлхийд боловсролын чанараараа тэргүүлдэг улс. Тус улсад гэртэйгээ ойрхон сургуулийг хамгийн сайн сургууль гэсэн ойлголттой. Гэтэл манайд хотын төв, хотын зах, хөдөө орон нутаг, хувийн хэвлийн сургуулийн сургалтын ялгаа тэнгэр газар шиг. Бидний хувьд өөрсдөө хөтөлбөрийн шинэчлэлт хийхэд маш их хугацаа орно гэж үзээд дэлхийн улс орнуудад хэрэгжсэн туршлагуудыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
Финландын “Eduten” математикийн платформыг дэлхийн 170 гаруй орнуудад туршигдсан. Манай хувийн сургуулиад энэ платформыг хэрэглээд тав зургаан жил болчихсон. Бид хэлэлцээрт орж байна. Эхний ээлжинд хот хөдөөгийн 50 сургуулийг сонгож “Eduten” математикийн платформыг хэрэгжүүлж байгаа. Зургадугаар сард туршилт амжилттай болох юм бол ирэх намар 5, 6 дугаар ангийн нийт хүүхдүүдэд математикийн дэлхийн платформыг хэрэглэх бодолтой байна.
Мөн англи хэлнийАнглийн PEARSON платформыг 50 сургуульд нэвтрүүлж байна. Англи хэл, математик, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлийн дэлхийд тэргүүлсэн платформыг авч хэрэглэх нь цаг хожсон, хувийн болон улсын сургуулийн ялгааг арилгахад түлхэц болох шийдэл гэж харж байна. Хувийн сургуулиуд 25-30 еврогоор худалдан авдаг. Бидний хувьд 30 мянган хүүхдэд энэ хөтөлбөрийг худалдан авч хэрэгжүүлж байна. Бид хүүхдийнх 8 доллараар авч хэрэгжүүлж байна. Цаашид энэ хөтөлбөр амжилттай болох юм бол улсын хэмжээнд төрийн өмчийн 5,6 дугаар ангийн хүүхдүүддээ авч хэрэглэнэ. Энэ жил 5,6 дараа жил 7,8 ангиуд доошоо 3,4 гээд цаашид гуравдугаар ангиас АНГЛИ хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээл ордог болгох зорилт тавьж байна. Төр хувийн хэвшил, хот хөдөөгийн сургуулийн боловсролын ялгааг арилгах зөв гарц энэ байх юм байна гэж үзсэн" гэлээ.
Уншиж байна |