Сэтгүүлчийг баривчиллаа гэх асуудалд Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа н.Отгонбаатар мэдээлэл өглөө.
"Neguun.mn сайт болон хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн иргэнтэй холбоотой асуудлыг бид шалгаж байна. Иргэн Б.Анхбаяр нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад ажилладдаг нэр бүхий охид, бүсгүйчүүдийн бичлэг, зураг авч олон нийтэд тараана гэж удаа дараагийн үйлдлээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болзошгүй баримт мэдээг цахим орчинд тараахаар сүрдүүлсэн байж болзошгүй үйлдэлд Монгол Улсын эрүүгийн хэргийн 17.6.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
2023 оны нэгдүгээр сарын 31-ний 21:00 цагийн үед сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчилсан. ЧД-ийн прокурорын газарт, бусдын эрхэд ноцтой халдсан хэмээн үзэж хоёр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан" гэлээ.
Уншиж байна |