Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хоёр шийдвэр гарсан талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Шинэ Хархорум хотыг байгуулах ажлыг удирдан чиглүүлэх Үндэсний хороо байгуулах шийдвэр гарлаа. Үндэсний хороог БХБ-ын сайд Ц.Даваасүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь холбогдох яамдын сайд, дэд сайд нар багтана.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааг байгууллаа. Энэ захиргаа мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангаж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байна.
Одоогоор Шинэ Хархорум хотын инженерийн геодизийн судалгаа хийж, газрын бүтэц, хөрс, ус цаг уурын нөлөөлөл, газар хөдлөлтийг судалж байна. Энэ судалгааны дараа хот байгуулах байршлыг тогтооно. Үүний дараа орон зайн бүсчлэл, инженерийн дэд бүтэц зэргээр хотын ерөнхий төлөвлөлтийн ажил руу орно. Бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхийлөгчийн ордноос эхлэн хийж, засаг захиргааны байгууллагуудыг байршуулна гэсэн мэдээллийг салбарын сайд өглөө.
Уншиж байна |