Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр МУ-ын нийт экспортын 92 хувь уул уурхайн түүхий эд байна. Энэ түүхий эд хоёр гуравдахь шатны боловсруулалт хийгдээгүй инноваци шингээгүй, түүхий эд экспорлодог орон болсон. Иймээс цаашид оюуны багтаамж шингэсэн эдийн засгийн "Шинэ сэргэлт"-ийн бодлогуудыг бий болгох зайлшгүй шаардлага үүсэж байна.
Монгол Улс нэг саяд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхий дээр хамгийн сүүлд орж байна. Нийт 1800 хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтан МУ-д байна. ДНБ-ээсээ судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж ТЭГ төгрөг зарцуулж байна. Бусад улсууд хамгийн багадаа 2-3 хувийг зарцуулдаг. Өнөөдөр Монголын ДНБ 40 их наяд төгрөгт хүрсэн гэж үзэхэд жилд 400 тэрбум төгрөгийг шинжлэх ухаан, инновацид зарцуулж байж өрсөлдөх чадвар бий болох боломж байна. ЗГХЭГ-ын даргын хийсэн судалгаагаар сүүлийн гурван жилд судалгаа нэртэйгээр зарлагдсан тендерийн үнийн дүн 280 тэрбум төгрөг байна. Гэтэл шинжлэх ухаан технологийн сангийн зарцуулалт 10 тэрбум хүрэхгүй байгаа. Нэг үгээр 28 дахин их төгрөгийг ямар ч зохицуулалтгүйгээр зарцуулсан байна. Иймээс энэ алдааг засаж залруулах шаардлага байна гэж үзсэн учир Шинжлэх ухаан технологи, инновацийн сэргэлтийн бодлогыг боловсруулж танилцуулах үүрэг авлаа" гэсэн юм.
Уншиж байна |