Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар мэдээлэл өглөө.
Манай улс өнгөрсөн хугацаанд 2022 оны хоёр сараас эхлээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзээлэгчийн хуультай болсон.
Энэхүү хуулийн хүрээнд манайх 12 крипто биржээр 37 койн арилжаалагдаж байна. Бид энэ хугацаанд крипто биржийн удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хийсэн. Энэхүү удирдлагууд нь санхүүгийн гэмт хэрэг хийгээгүй холбогдож байгаагүй байх хэрэгтэй. Мөн залилан хийж байгаагүй санхүүгийн чадамжтай байх шаардлагуудыг тавьж байсан.
Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг бүгдэд нь хяналт шалгалт хийхгүй, тийм эрх бидэнд байхгүй. Харин залилангийн шинж агуулсан өөрөөр хэлбэл хувьдаа завшсан гэх мэдээлэл өгсөн хүмүүсийг л шалгах эрх байдаг учраас шалгаад явж байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг шалгахад өндөр түвшний мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учраас бид үүнийг холбогдох байгууллагуудтай хамтраад мөн алба хаагчдаа чадавхжуулаад мөрдөн шалгах ажиллагаанууд явж байгаа.
Хэргийн тоон мэдээллийг дурдахад, "Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2021 онд 81 хэрэг, 2022 онд 371, 2023 онд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн" гэв.
Уншиж байна |