Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.
Түүний зүгээс "Эдийн засаг хөгжлийн яамны харъяа хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэр гаргаж байна. Энэ агентлаг нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах, маргаантай асуудлыг шийдвэрлэхэд дэм тус үзүүлэх, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм" гэлээ.
Үүний дараа Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4,5 хувиар өссөн бол валютын нөөц 3 тэрбум 560 сая ам.доллар буюу нэг сарын өмнөхөөс сайжирсан байдалтай гарсныг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ.
П.ГОО
Уншиж байна |