Монгол Улс жилд хоёр улсын хэмжээнд мал тооллогын ажлыг зохион байгуулдаг. Тодруулбал, жил бүрийн зургаа, арванхоёрдугаар сард улсын хэмжээнд мал тооллого явуулдаг юм.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны төгсгөлд мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэгвэл нийт мал сүргийн 7,7 хувийг эзэлж байгаа 5,5 сая үхрийг бүртгэлжүүлэхэд ХОЁР тэрбум төгрөг зарцуулахаар ХХААХҮЯ төлөвлөжээ. Энэ ажлыг ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөө аж ахуйн биржтэй хамтран зохион байгуулах юм.
Тэд өнгөрсөн 12 дугаар сарын 23-ны өдөр ХАМТРАН АЖИЛЛАХ БОДЛОГЫН ГЭРЭЭ гэгчийг байгуулсан байна. Энэ гэрээгээр талууд үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгож, бүртгэлээр дамжуулан малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах, малын эрүүл мэндийг хамгаалах, худалдааг хөнгөвчлөх замаар махыг биржээр нэг цонхны бодлогоор арилжих, экспортлох нөхцлийг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг гүйцэтгэнэ.
Энэ ажлыг гурван сарын дотор зохион байгуулж ХОЁР тэрбум 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Улмаар гэрээ хийснээс хойш тав хоногийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр гэрээнд заагдсан нийт хоёр тэрбум 500 сая төгрөгийг Хөдөө ахуйн бирж ХХК-аас, Хөдөө аж ахуйг дэмжих сан руу шилжүүлсэн байна. Одоогоор гэрээнд заагдсан 90 хоногоос эхний 39 хоногийн тоолуур гүйжээ. Харин Хөдөө аж ахуйг дэмжих сан санхүүжилтын хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа нь АНХААРАЛ татаж байна.
Шилэн дансанд бүртгэгдсэн гүйлгээ 2022 оны 12 дугаар сарын 27. Гэрээ байгуулагдсанаас хойш тав хоногийн дараа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Төрийн банкны ....тоот дансанд гүйлгээг хийсэн байна.
П.ГОО
Уншиж байна |