Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ерөнхий сайд аа, та Х.Болорчулуунд ямар өртэй вэ
2023-02-01

Одоогийн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 2016  оны намар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн мултарч байв. 

 

Тухайн үед МАН үнэмлэхүй ялалт байгуулж байсан үе. Олон барилгын компанитай Д.Өнөрболорын хувьд сонгуулийн үеэр МАН-ын томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсан гэдэг. Иймээс МАН-ын ялалтын дараа сайдын суудалд суухаар зэхсэн ч бүтэлгүйтсэн. Тэгвэл яг үүнтэй ижил Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газарт эрх ашгийн зөрчилтэй нэг сайд байгаа нь Х.Болорчулуун. Түүний хувьд МАН-аас явж 2012 оны сонгуулиар УИХ-д бие даагч гишүүнээр орж ирэхдээ МАН-ынхны ашиг сонирхлын тухай оройлон шүүмжилж, шүүж байсан нэгэн. 

 

Гэтэл өнөөдөр Х.Болорчулуун сайд өнөөдөр дээлтэн нэр зүүж ХХААХҮЯ-ыг толгойлж байна. Хачирхалтай байгаа биз. Хөдөө аж ахуйн бодлогыг зангидах ёстой хүн хаанаас нь ч харсан ашиг сонирхлын зөрчилтэй бүр тодруулбал "Дорнод" гурилын үйлдвэртэй Х.Болорчулуун сайд салбар толгойлж байна. Үүнийг амтай болгон нь ярьж, шүүмжилсээр өнөөдрийг хүрлээ. Сайд болсныхоо дараа гурилын үнэ огцом нэмэгдэхэд баяр жаргалтайгаар "Өөр боломжгүй ТАВАН жил үнэ нэмэгдээгүй юм. Нэмэгдэх нь зүйн хэрэг" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Гэтэл түүний энэ үг үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага тооцох тухай ам ч нээсэнгүй. Гурилын үйлдвэртэй сайд гурилын үнэ нэмэгдэхэд баяр хөөр болж, нөгөө талд  үнийг хөөрөгдлийн үйл лайг МОНГОЛЧУУД нийтээрээ үүрч байна. Гэтэл төр таг чиг. Бүр ашиг сонирхлыг зөрчилтэй сайдаа толгой дээрээ залчихаад дүлий дүмбэ оргиод сууж байх.

 

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу "Дорнод" гурил тэжээлийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч, эзэмшигч Х.Болорчулуун сайд байх ёсгүй. Тэр тусмаа ХХААХҮ-ийн сайд байх ёсгүй. Хэн ч харсан ашиг сонирхол. Үүнийг үл тоож Х.Болорчулууныг сайдаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хардаж байна. 

 

МАН-ын уналтын жилүүдэд бие даагч сэтэр зүүж, эргэн сэргэхтэй зэрэгцэн гишүүнчлэлээ сэргээсэн Х.Болорчулууны МАН-д байгуулсан гавъяа нь яг юу вэ? Яг ямар учраас ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ХХААХҮ-ийн сайдаар томилсон бэ, Ерөнхий сайд аа. 

 

П.ГОО

 

 

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
Энэ ноход:
Одоо энэ нохорыг зайлуулах хэрэгтэй шуу дээ АТГ шалгаад хариуцлага тооцоод явах нь зов эхнээсээ их хурлын гишуунээс татагалзаж бгаа нь зов жишиг шуу даваасурэн болорчулуун хоерыг одоо зайлуулах цаг бсон шуу дандаа шантаа ч хийж бна ард тумэн мэднэ шуу дээ одоо бол хол явахгуй шуу
2023-02-01
зочин:
ККК Энэ сэтгүүлч Ашиг сонирхолын хуулийг уншиж үзээгүй бололтой...Тэр сайд дарга хэн ч гэсэн тухайн байгууллагыг удирдаж байхдаа өөрийн болон хамаатны компанитай гэрээ тендерийн гэрээ байгуулахгүй гэдгийг л заасан хууль шү дээ. энэ хүн өөрийн үйлдвэр компанитай гэрээ хийхгүй нөхцөлд хууль зөрчсөн гэж үзэхгүй ш дээ
2023-02-01