ЕБС-ын сурагчдын 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирал буюу эхний хагас жилийн амралт 2022 оны 12 дугаар сарын 17-оос эхэлсэн билээ.
Хуваарь ёсоор сурагчид зургаан долоо хоног амрах учиртай. Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хичээл эхлэх юм.
Нэгдүгээр улирлын амралт дөрвөн долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд 6 долоо хоног амарч байгаа юм.
Цаг агаарын нөхцөл байдал болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор сурагчдыг амралтыг сунгах эсэх талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Харин БШУЯ-наас хичээл хугацаандаа эхэлнэ гэдгийг мэдэгдэж байна.
Уншиж байна |