Өнөөдөр /2023.01.18/ Сүхбаатарын талбайд Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаал болж байна. Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл жагсаалын талаар хэдэн үг дайв.
Ц.Оюунгэрэл: Бүх хүүхдэд алагчлалгүй мөнгөн тэтгэмжийг олгох ёстой. Эцэг, эхийн орлогоос үл хамаарч Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой юм. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй. Үндсэн хуулиа зөрчөөд хүнийг ялгаварлан гадуурхах үйлдэл хийж байна. Өнөөдөр энд жагсах ёстой байсан эцэг эхчүүд одоо бол ханиад, хатгаа авсан хүүхдүүдээ эмнэлгээр үзүүлээд явж байх жишээний. Энэхүү жагсаалын шаардлагыг өчигдөр хүргүүлсэн. Бидний зүгээс Монгол улсын ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүнд 24 цагийн дотор та хүүхдийн мөнгийг олгох эх сурвалжаа ол. Хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд олгох шийдвэр гаргахыг шаардсан. Дөнгөж саяхан засгийн газраас хэвлэлийн бага хурал хийж байсан. Гэтэл шийдэл гаргахгүй өнөөх л 91 хувиа ярьж байсан. Энэ хариу үйлдэлд бидний зүгээс сэтгэл ханамжгүй байна. Тийм учраас бид дараа дараагийнхаа шаардлагыг тавих болно. Ялангуяа УИХ-ын 71 дүгээр тогтоолыг үндсэн хуулийн цэцэд өгнө гэж бодож байна. Одоо ер нь бүх зүйлийг хамгийн доороос нь эхэлж цэвэрлэж, өөрчлөх ёстойг л харуулж байн" гэв.
Мөн манай намын байр суурь бол хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд олгох ёстой. Харин хүүхэдгүй хэр нь хүүхэд зохиож өөрсөд дээрээ олон хүүхэд гаргаж тэр олон хүүхдийн мөнгийг авдаг байсан уу гэдэг дээр мөн мөрдөн шаардах ажиллагаа явуулах ёстой.
Жүжигчин У.Цогтбаяр
Өнөөдөр цахим үндэстэн гээд тоон гарын үсэг гээд хууль зүйн яамнаас маш олон арга хэмжээ болдог. Үүний цаана бидний мэдэхгүй олон тэрбум төгрөгийн төсөв явж байдаг. Монголын бүх хүүхдэд хүрэх төсөвтэй байгаа хэдий ч өөр тийшээ шилжүүлж байна. Тэр ч байтугай нас барчихсан хүнээр хүртэл мөнгө иддэг. Жишээлбэл Монгол хүний дундаж наслалт 65 байдаг. Гэтэл тэтгэвэрт гарах нас нь 65 шүү дээ.
Энэ бүх хулгайчдыг дээрээс нь эхлээд л цэвэрлэх хэрэгтэй. Монгол улсын Ерөнхийлөгч сонгуулиар "Монгол хүүхэд бүрийг хадгаламжтай болгоно" гэж амлаж байсан. Хүн бүр хүүхдэдээ хайртай учир сонгосон. Гэтэл одоо Хүүхдийн мөнгийг өгөхдөө ялгаварлан гадуурхаж байгаад иргэн хүнийхээ хувьд маш их гомдож байна" гэсэн юм.