Өнөөдөр цэнхэр даваа гарагийн өдөр тохиож байна

img

Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гаригт "Blue Monday" буюу “Цэнхэр даваа гараг” гэдэг өдрийг цөөнгүй хүмүүс бүр хэрэг болгон тэмдэглэдэг гэнэ. 


Анх "Sky Travel Shop" гэх сувгийнхан зүгээр л хүйтэн бас хэдэн сайхан баяр өнгөрчихсөн, эргээд хархад өнгөрсөн жилийн зорилгуудаас биелээгүй зүйл их байгааг ойлгосон нэг л зэвэргэн, жилийн хамгийн гунигтай үе юм. Яг л хүйтэн хөх тэнгэрийн өнгө шиг ДАВАА гараг гээд нэг удаа дурссан байна. Тэгэхдээ бас зүгээр ч эмороод суухын оронд дөнгөж жилийн эхний сар тул ирэх жилийн төлөвлүөгөөгөө илүү алдаа багатай, сэтгэл хөөрлөө дарж байгаад хийгээд үзэх тухай өгүүлж.

 

Арналлын томьёоллоор жилийн энэ цаг үеэр цаг агаар, өр төлбөр, зул сарын баярын дараах шийдвэрүүдээс үүдэж урам зоригийн түвшин буурах гэх мэт зүйлийн улмаас ийн нэрлэжээ.


Тэд яагаад гурав дахь долоо хоногийн даваа гаригийг сонгосноо олон хүчин зүйлийг тооцож нарийн томъёогоор тогтоосон хэмээн сайрхсан тул цөөнгүй хүмүүс “хошин шог” хэмээн шоолж, зарим нь нээрээ тийм гэж өмөөрснөөр олны анхаарлын төвд оржээ. Ингээд жил бүрийн “Цэнхэр даваа гараг” өдрөөр хэсэг хүмүүс нь дэмжиж байгаагаа илэрхийлэн тэмдэглэж, үл ойшоогчид нь өнөөх мунхаг тооцоологчдын өдөр хэмээн үзэх болсон байна.  


Ямар ч тохиолдолд энэ өдрийг нэг бол сайн төлөвлөгөө боловсруулахад эсвэл өөрийгөө хөгжилтэй байлгахад зориулах ёстой юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ