Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Засгийн газрын өрийг өрөөр дарах ээлжит ТӨЛӨВЛӨГӨӨ
2023-01-12

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж. Монгол Улсын эдийн засгийн хүнд цаг үеийг туулж байна. Өрнөөс өрний хооронд хойт хормойгоороо урд хормойгоо нөхөх үйл явц ч үргэлжилсээр... 

 

 

 

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ өрөө дарахаар дахин өр тавьж байгаагаа даруухан зарлалаа.  

 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугаар саруудад хийсэн бөгөөд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.

 

Тэгвэл зээлжих зэрэглэлээ “B, тогтвортой” төлөвт хадгалсан Монгол Улс дахин гадаад зах зээлээс БОНД босголоо. Тодруулбал, Монгол Улс 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлэв. Тодорхой хэлбэл, хүлээгдэж буй  “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэхээр таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргав.

 

Засгийн газрын зүгээс анх уг бондыг хүүг 11-12 хувь байхаар тооцоолж байсан бол 8,65 хувь болгон бууруулж чаджээ. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн гэдгийг Сангийн сайд онцолж байв. Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкнууд манлайлж оролцсон нь нөлөөлсөн байна. 

 

Ямартай ч Засгийн газар шинэ бондоор 2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг санхүүжүүлэхээр болж, өрийг өрөөр дарах шинэ төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүллээ. 

 

 

П.ГОО

 

 

Shuud.mn
Сонин хачин