Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем (ehalamj), төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Моngolia)-ийг ашиглан шалгах боломжтой юм.
Төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэнтэй холбогдуулан төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй болжээ.