Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны босгон дээр шинэ баллистик пуужин танилцуулах ёслолд оролцож, пуужинг бүтээсэн эрдэмтэн, ажилчдад баяр хүргэсэн талаар Евроньюс агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгос улс орныхоо цөмийн хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлж, илүү хүчирхэг тив алгасах баллистик пуужин бүтээж, анхны тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн байна.
Ийнхүү мэдэгдсэний дараа, шинэ оны эхний өдөр БНАСАУ ээлжит пуужингаа хөөргөжээ. Хойд Солонгос энэ удаад Японы чиглэлд бага тусгалт баллистик пуужин хөөргөсөн нь Япон тэнгист унасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |