ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Францад залуус бэлгэвчийг үнэ төлбөргүй авдаг болжээ
2023-01-02

2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Францын 18-25 насны залуус эмийн сангаас бэлгэвч үнэ төлбөргүй авах боломжтой болжээ. Ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Макрон 12 дугаар сарын эхээр мэдэгдэж байв. 

 

Тодруулбал, эрүүл мэндийн асуудлаар 12 дугаар сарын эхээр зохион байгуулсан арга хэмжээний үеэр Эммануэль Макрон залууст бэлгэвчийг үнэ төлбөргүй өгөхөөр болсон талаараа мэдэгдэж байсан бол дараа нь энэ шийдвэрийнхээ талаар Твиттер хуудсандаа бичиж байсан юм. Бэлгийн замаар халдварладаг өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм алхам хийснээр "урьдчилан сэргийлэх тал дээрх бяцхан хувьсгал болно" хэмээн Макрон онцолж байв.

 

Түүнчлэн бүхий л эмэгтэйчүүд жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх бэлдмэлийг эмийн сангаас үнэ төлбөргүй авах, 26-аас доош насныхан бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээнд эмчийн бичиггүйгээр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин