Пүрэв гарагт таалал төгссөн, дэлхийн гурван удаагийн аварга Пелегийн дурсгалд зориулан Лондон хотын "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнг Бразилын төрийн далбааны өнгө болох шар, ногоон өнгөөр гэрэлтүүлжээ. Энэ талаар Английн шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Хөлбөмбөгийн жинхэнэ шүтээнд зохих ёсоор хүндэтгэл үзүүлж байна" хэмээн Английн шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Түүнчлэн Бразилын Рио-де-Жанейро хотод байх Христийн хөшөөг Бразилын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.
Домогт хөлбөмбөгчин ходоодны хавдраас үүдэлтэй хүндрэлийн улмаас Пеле өнгөрсөн сарын 29-ний өдрөөс хойш эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Улмаар эмчилгээгүй болсон тул түүнийг хөнгөвчлөх тасагт шилжүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Пеле ар гэрийнхэн, найз нөхөдтэйгээ салах ёс хийсэн талаарх мэдээлэл гарч байв. Түүнчлэн Бразилд түүнийг таалал төгсөхөөс өмнө оршуулгад нь бэлдэж эхэлж байсан юм.
"Сантос" клуб Пелегийн оршуулгад бэлдэж эхэлжээ
Хөлбөмбөгийн домог тэнгэрт халив
Уншиж байна |