Хоёр иргэн самарт яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 27-нд онцгой байдлын албанд ирсэн байна.
Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тамир баг, “Асгат” гэдэг газар энэ 26-ны өдрийн 09:00 цагийн орчим 4 хүн самарт явснаас 2 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 08:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийг дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид замд явахад 10:21 цагт ар гэрээс нь холбогдож, 38 настай иргэн Б, 31 настай иргэн Б нар уулнаас бууж яваад төөрч, Тамир багийн малчин С-ийнд очсон байна гэж мэдэгджээ. Иймээс эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |