Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 22 тохиолдол батлагджээ. Үүний 9 нь Улаанбаатарт, 13 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,422 боллоо. Улаанбаатар хот болон 9 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 21 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:
Өмнөговь- 5
Баянхонгор- 3
Дорнод- 1
Увс- 1
Хэнтий- 3 тохиолдол батлагдсан байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ. Үүнд:
Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв. Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх- Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр коронавирусийн халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
Уншиж байна |