Солонгост "тархи иддэг амёб" халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

img

БНСУ-д тархи иддэг шимэгч "Naegleria fowleri" халдварын анхны тохиолдол илэрчээ. Тус халдварыг авсан 50 настай эр Тайландад дөрвөн сар байж байгаад ирсэн ба эх орондоо буцаж ирэхдээ "Naegleria fowleri"-ийн халдвараар өвчилсөн байжээ. Залуугийн гэр бүл халдвар илэрсэн даруйд арга хэмжээ авч эмнэлэгт хэвтүүлсэн ч төд удалгүй нас барсан гэж Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг мэдэгдсэн юм. 


"Naegleria fowleri" гэх халдвар нь нуур, гол мөрөн, цөөрөм зэрэг цэнгэг усанд ихэвчлэн тохиолддог нэг эст амёб юм. Тэрбээр хүний ​​биед хамраар нэвчин цаашлаад тархинд хүрдэг аюултай бөгөөд ховор тохиолдлын анхдагч амебик менингоэнцефалит (PAM) халдварыг үүсгэдэг байна. 

 


Уг халдварын шинж тэмдэг нь толгой өвдөх, халуурах, бөөлжих, хэл яриа муудах, хүзүү хөших зэрэг менингитийн шинж тэмдэг илэрдэг байна. 

 

Мөн хүнээс хүнд халдварлах чадваргүй. Усанд сэлэх үед халдварладаг. Сүүлийн 60 жилд 400 гаруй хүн халдварласан байжээ. Тэрбээр халдвар авсан хүний 97 хувь нь нас барсан тохиолдол гарчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ