ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
БНХАУ хилээ нээхээр болж, зарим орон Хятадаас жуулчин хүлээж авах журмаа чангатгав
2022-12-28

Хятадын эрх баригчид ковидтой холбоотой хязгаарлалтуудыг эрс сулруулсны дараа Хятадын оршин суугчид онгоцны тийз болон гадаад аяллын тасалбаруудыг худалдаж авах нь огцом нэмэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

БНХАУ нэгдүгээр сарын наймны өдрөөс эхлэн Хятадад ирсэн хүмүүсийг тусгаарлах журмаа цуцлахаар болсон талаар зарласан юм. Энэ нь коронавирустэй тэмцэх тус улсын эрх баригчдын бодлогод гарсан хамгийн том алхам болж байна. Ингэснээр хил гурван жил орчим хаалттай байсны эцэст гадаадын иргэд Хятадыг зорих боломжтой болж байгаа юм. Гэхдээ хүссэн хүн бүр энэ улсыг зорихгүй, эхний ээлжинд ажиллах эсвэл сургалтын визтэй хүмүүс, мөн төрөл садан дээрээ очих зорилготой хүмүүс Хятадын хилээр нэвтэрч болох аж. 

 

Түүнчлэн Хятадын иргэдийн хувьд хилийн чанадыг зориход хялбар болно гэж эрх баригчид нь мэдэгдсэн юм. Мөн олон улсын нислэгүүдийн тоонд тавьсан хязгаарлалтыг ч цуцалж, ирэх сарын наймны өдрөөс эхлэн Хятадын иргэд гадаад паспорт авах өргөдлийг хүлээн авч эхлэх гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараа хятадууд гадаад аяллын тасалбар худалдан авахаар хандах болж, аяллын сайтууд болон агаарын тээврийн компаниуд эрэлт огцом нэмэгдсэн талаар мэдээлсэн байна.

 

Хятадын эрх баригчид хилээ дахин нээхээр болсон талаар зарласнаас ердөө хагас цагийн дотор гадаад аяллын чиглэлийн хайлт өнгөрсөн онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн гэж аялал жуулчлалын Trip.com сайт мэдээлжээ. Хятадуудын хамгийн их хайж, сонгосон чиглэлүүд нь Макао, Хонконг, Япон, Тайланд, Өмнөд Солонгос гэсэн орнууд байгаа аж.

 

Улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна 

Дэлхий нийт коронавирусийн халдвартай холбоотой хязгаарлалтуудаа аажим аажмаар сулруулан, шинэ нөхцөл байдалд дасан зохицож амьдраад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа. Харин Хятадад ковид анх бүртгэгдсэн цагаас эхлээд л хатуу хөл хорио тавьж, олон улсад төдийгүй дотооддоо ч зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаад 12 дугаар сарын эхээр ард иргэдийн бухимдлаас үүдэлтэй эсэргүүцлийн дараа хязгаарлалтуудаа цуцалж эхэлсэн юм. Гэтэл ийнхүү хатуу хөл хорионоос татгалзаж эхэлсний дараа энэ улсад халдварын тохиолдол огцом нэмэгдсэн нь "анхнаасаа хатуу хөл хорионд байсан хүмүүсийн дунд сүргийн дархлаа үүсэх боломжгүй байсан"-тай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 

 

Хятадад ийнхүү халдварын тохиолдол огцом  нэмэгдэж байгаа үед Хятадын жуулчид гадаад орныг зорих болсныг зарим орон болгоомжлонгуй хүлээн авч байгаа юм. Дотоодод нь халдварын нөхцөл байдал тогтворжиж байгаа энэ үед өвчний дэгдэлт ихтэй Хятадаас жуулчин хүлээж авах нь зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэж, цаашлаад халдварын шинэ голомтууд үүсэх эрсдэлийг дагуулж байгаа тул зарим орон тусгай журам боловсруулж эхэлжээ. 

 

Тухайлбал, Хятадын жуулчид ихээр зорьдог Япон улс БНХАУ хилээ нээхээр болсонтой холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Хятадад коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа тул энэ улсаас Японд ирсэн жуулчид ковидын шинжилгээний сөрөг хариу үзүүлэх эсвэл долоо хоног тусгаарлагдах ёстой гэж Японы эрх баригчид мэдэгджээ.

 

Түүнчлэн Энэтхэг ч ийм арга хэмжээ авах юм байна. Энэтхэгт ирсэн хятад жуулчид шинжилгээний сөрөг хариу үзүүлэх ёстой бөгөөд гэхдээ энэ шийдвэрийг Бээжин хязгаарлалтаа цуцлаах талаар зарлахаас өмнө Энэтхэгийн тал гаргаж байв.

 

Хязгаарлалтыг сулруулсантай зэрэгцэн гарсан халдварын шинэ давлагаа

 

Энэ сарын эхээр ковидын хатуу хязгаарлалтуудыг сулруулж эхэлсний дараа Хятадад коронавирусийн халдвар хурдацтай тархаж эхэлжээ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Хятадын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрч, эм тариа хомстож, ахмад настнууд коронавирусийн халдварын улмаас нас барах нь нэмэгдсэн байна. Хятадын эрх баригчид халдварын хоногийн мэдээллийг зарлахаа больсон тул ковидоос үүдэлтэй хохирлын талаарх үнэн бодит мэдээллийг гаргах боломжгүй байгаа аж. 

 

Хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ, тус улсад өдөр бүр 4000 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа хэмээж байв. Харин эрүүл мэндийн мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг Британийн Airfinity компанийн мэдээлснээр, Хятадад өдөр бүр сая гаруй халдварын тохиолдол, 5000 нас баралт бүртгэгдэж байгаа аж.

 

БНХАУ жуулчдыг тусгаарлах журмаа цуцална
Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
Манай улс ч гэсэн Япон шиг хятадаас ирж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж, тусгаарлах хэрэгтэй шүү
2022-12-28
Diana Sean:
I want to give thanks to a great man who has brought back my happiness to my life. Dr Jumba is really a great man. He helped me with a lottery spell and love spell. after my lover left me for 2years,i was so frustrated i almost killed myself until i got in contact with Dr Jumba who told me that my ex will be back to me within 24Hours.At first i taught Dr Jumba was a scam until the second day when my lover called me on phone and started begging me that he was sorry that i should forgive him and he bought me a Gold ring and wrist watch i was so happy and really believed that Dr Jumba is really a great spell caster and not a scam like other fake spell caster who are online to add pain to your pain,Please people that need help i will love you people to contact Dr Jumba because i can swear with my life that Dr Jumba is a man to trust.You can contact him on his WhatsApp: +27651108524 , or email him wiccalovespelltools@gmail.com or check out his website : https://drjumbaspellhome.wordpress.com/
2022-12-28