БНХАУ-ын онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн боомтуудыг шат дараатай нээхээр болжээ. Монгол, Хятадын талаас бэлтгэл ажил бүрэн хангагдсан тохиолдолд хамгийн эхэнд Замын-Үүд-Эрээний боомтыг нээх юм байна. Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги Мандал, Бичигт гэсэн дарааллаар боомтуудыг нээнэ гэдгээ Өвөр Монголын боомтын зөвлөл мэдэгдсэнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.