Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна"
2022-12-27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ  хэлэлцээр" хэлэлцүүлэгт  оролцож,  "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа.

 

 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна. Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ. Дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ч, Үйлдвэрчний эвлэлийн ч гол зорилго. Хөдөлмөрийг үнэлдэг байх реформ руу шилжихэд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Засгийн газар өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгэмд бугшсан шударга бус олон зүйлтэй тэмцэж байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй. Хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ” гэлээ.

 

Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялгийг цалин хөлс, нийгмийн хамгааллаар дамжуулан хуваарилах, бизнес эрхлэх тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, жижиг дунд бизнесийг хамгаалах эрх зүйн орчин бий болгохын төлөө Үйлдвэрчний эвлэлтэй хамтарна” гэдгийг тэмдэглэв. Оролцогчдын зүгээс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт боловсон хүчний хомсдол бий болсныг төр анхаарах, иженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын салбарт дотоодын компаниудаа дэмжин ажиллах, ШТС-ын түгээгчийг ажлын байрны хортой нөхцөлд оруулах, эрүүл мэндийн салбарын зарим ажилтны үндсэн цалинг нэмэх, иргэд, хөдөлмөрчдөд ирж буй татварын дарамтыг бууруулах, нүүрсний хулгайчдыг илрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөж, санал бодлоо хэллээ.

 

Эх сурвалж: Засгийн газар

Shuud.mn
Сонин хачин
Diana Sean:
I want to give thanks to a great man who has brought back my happiness to my life. Dr Jumba is really a great man. He helped me with a lottery spell and love spell. after my lover left me for 2years,i was so frustrated i almost killed myself until i got in contact with Dr Jumba who told me that my ex will be back to me within 24Hours.At first i taught Dr Jumba was a scam until the second day when my lover called me on phone and started begging me that he was sorry that i should forgive him and he bought me a Gold ring and wrist watch i was so happy and really believed that Dr Jumba is really a great spell caster and not a scam like other fake spell caster who are online to add pain to your pain,Please people that need help i will love you people to contact Dr Jumba because i can swear with my life that Dr Jumba is a man to trust.You can contact him on his WhatsApp: +27651108524 , or email him wiccalovespelltools@gmail.com or check out his website : https://drjumbaspellhome.wordpress.com/
2022-12-28
irgen:
yumnii ynee tsalin tetgeverteigee niitsyylj ajlaa hiij chaddag hyn bxgyi yu.yne tengert hadaad baihad tetgever tsalin heveerei .argaa barlaa.havar talbai deer ochij hevteed tsai hool idnee
2022-12-27
Irgen:
Ene nukhriig odoo yakh uu? Yariad l yariad l yariad l yariad l yamarch yr dyn alga. Ajlaa chaddag khund ni ugulduu …
2022-12-27
оюун-эрдэнэ, хүрэл хүүр, занданматар нарт:
нэг сая төгрөг өнөөдөр 300 доллар чхүрэхгүй цалин. тэгээд энэ их мөнгө үү????? монгол бол мөлжлөгийн боолын нийгэм энэ байдлаараа бол. нэг сарын цалин нь нэг өдрийн цалинтай ч хүрэхгүй ийм орон сөнөсөнөөс ялгаагүй. БНСУ-д гэхэд л өдрийн хамгийн доод цалин монгол өнгөөр 350-400 мянган төгрөг байгаа. Ийм учраас монгол залуус аргагүйн эрхэнд солонгост очиж ганц хоног ч гэсэн ажил хийхийг хүсэж явахыг боддог шүүдээ
2022-12-27