Итэвоны эмгэнэлт хэрэгтэй холбоотойгоор албан тушаалтныг баривчлав

img

Хэллоуин баярыг тэмдэглэх үеэр 10 дугаар сарын 29-ний үдэш Сөүлийн Итэвон дүүрэгт хэт олон хүн цугларч, шахцалдсаны улмаас хүмүүс дарагдаж олноороо амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ эмгэнэлт үйл явдлын улмаас 158 хүн амиа алдсан юм.

 

Олон хүний амь насыг авч одсон энэ хэрэгтэй холбоотойгоор Сөүлийн Йонсан захиргааны тойргийн тэргүүнийг 12 дугаар сарын 26-ны өдөр баривчилсан байна. Түүнийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан нь хүмүүс амиа алдах, бэртэж гэмтэх шалтгаан болсон, Хэллоуин баярын үеэр хүмүүс олноор цуглахаас өмнө зохих арга хэмжээ аваагүй гэсэн шалтгаанаар Йонсан тойргийн тэргүүн Пак Хи Ёныг баривчилсан гэж KBS телевиз мэдээлжээ. 

 

Йонсан захиргааны тойргийн Итэвон дүүрэгт 158 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа  юм. 

 

Энэ хэрэгтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг шалгах явцад захиргааны тэргүүн өөрийг нь хэрэгт холбоотойг нотлох баримтуудыг устгаж болзошгүй гэж хууль сахиулагчид үзсэний улмаас Йонсан захиргааны тэргүүн Пак Хи Ёныг баривчлан саатуулах шийдвэр гаргажээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, хэрэг болсны дараа Пак шинэ гар утас авч, хуучин утаснаасаа мэдээллүүдийг устгасан гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон байна. 

 

Мөн даваа гарагт тухайн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын арга хэмжээг хариуцдаг нэг албан тушаалтан баривчлагдсан байна. Үүнээс өмнө, цагдаагийн газрын дөрвөн өндөр албан тушаалтныг Итэвоны хэрэгтэй холбоотойгоор баривчилсан бөгөөд тэдний дунд Йонсан тойргийн цагдаагийн газрын дарга асан ч багтаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Diana Sean:
I want to give thanks to a great man who has brought back my happiness to my life. Dr Jumba is really a great man. He helped me with a lottery spell and love spell. after my lover left me for 2years,i was so frustrated i almost killed myself until i got in contact with Dr Jumba who told me that my ex will be back to me within 24Hours.At first i taught Dr Jumba was a scam until the second day when my lover called me on phone and started begging me that he was sorry that i should forgive him and he bought me a Gold ring and wrist watch i was so happy and really believed that Dr Jumba is really a great spell caster and not a scam like other fake spell caster who are online to add pain to your pain,Please people that need help i will love you people to contact Dr Jumba because i can swear with my life that Dr Jumba is a man to trust.You can contact him on his WhatsApp: +27651108524 , or email him wiccalovespelltools@gmail.com or check out his website : https://drjumbaspellhome.wordpress.com/
2022-12-28
zochin:
mongol uum xuulytai boloosoi
2022-12-27