ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил дуусгавар болж, нутаг буцахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовтай уулзсан байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр И.К.Азизовыг Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийлжээ. Харин Элчин сайд И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцолсон байна.
И.К.Азизов 2013 оноос манай улсад Элчин сайдаар ажилласан юм.
Уншиж байна |