Хятадад цар тахал дэгдсэнээс хойш гурван жилийн хугацаанд хөл хорио, хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийн улмаас энэ сараас БНХАУ-ын эрх баригчид тэг ковид бодлогоо сулруулж эхэлсэн. Харин ийнхүү хатуу хязгаарлалтыг цуцалсны дараагаас тус улсад бүртгэгдэх ковидын тохиолдол эрс нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Хонконгийн SCMP сонины мэдээлснээр, Хятадад коронавирусийн халдвар огцом нэмэгдсэн энэ үед шаардлагатай эм бэлдмэл, багаж хэрэгсэл хомстож эхэлжээ. Тухайлбал, энэ долоо хоногт пульс хэмжигч аппаратын эрэлт өнгөрсөн онтой харьцуулахад 61 дахин нэмэгдсэн байна. Пульс хэмжигчийг Хятадын томоохон цахим дэлгүүрүүд болон эмийн сангуудаар худалдаалж байсан бөгөөд одоо худалдаанд бэлэн байгаа бараа хомстжээ.
Түүнчлэн өвчний тохиолдол эрс нэмэгдсэн тул ханиадны эм, халуун бууруулах эм болон түргэвчилсэн оношлуурын эрэлт эрс нэмэгдэж, энэ төрлийн бараа бүтээгдэхүүн хомстсон байна. Улмаар зарим хотод энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах тоо ширхэгт хязгаарлалт тогтоожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |