Швейцар улс 7,5 тэрбум швейцар франкийн үнийн дүн бүхий Оросын санхүүгийн хөрөнгийг царцаажээ. Энэ нь ам.долларт шилжүүлвэл найман тэрбум орчим доллар болох юм.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Швейцар Оросын хөрөнгийг царцаасан нь ОХУ Украин руу түрэмгийлснээс үүдэлтэйгээр тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой аж. Ихэвчлэн төвийг сахисан байр суурь баримталдаг Швейцар улс өнөөгийн дайн эхэлснээс хэд хоногийн дараа Европын холбооны хоригт нэгдэж, банкууддаа хоригт өртсөн үйлчлүүлэгч, компаниудын талаарх мэдээллийг өгөхийг үүрэг болгож байв.
Түүнчлэн Швейцарын банкуудад Оросын иргэд, Орост байрлах хувь хүн, хуулийн этгээдүүдээс 100 мянган франкаас дээш хэмжээний хуримтлал хүлээн авахыг хориглосон юм. Мөн энэ улсад хоригт өртсөн Оросын хувь хүн болон хуулийн этгээдүүдийн 15 объектыг хураасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |