Украинд есөн сая хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна

img

Украины Ерөнхийлөгч  Зеленский даваа гарагт мэдэгдэл хийхдээ тус улсын хүн амын дөрөвний нэг нь буюу есөн сая хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байгаа талаар онцолжээ. 

 

"Өнөөдрийн байдлаар Украины олон бүс нутагт есөн сая орчим хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна. Гэхдээ цахилгаан тасалдах байдал улам бүр цөөрч байгаа. Энэ үр дүнд хүргэсэн хүн бүрт талархаж байна" хэмээн Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. 

 

Эргэн сануулахад, Оросын арми 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Украины дэд бүтцэд тогтмол цохилт өгсөөр байгаа юм. Цохилтын бай нь цэргийн удирдлага болон эрчим хүчний системүүд гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. Оросын тал ийнхүү их хэмжээний цохилт өгсний улмаас эрчим хүчний объектууд гэмтэж, Украин даяар гэрэл цахилгаан байнга тасалдах болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Юу тарьсан түүнийхээ үр шимийг украйнчууд үзэж байна даа
2022-12-28
Болд:
Путин ч Гитлерээс дээрдэх юм алга даа. Ийм ч учраас дэлхийн олон орон Украйны талд байгаа юм байна даа.Орсыг дэмжиж туслаж байгаа улс Иранаас өөр байна уу?
2022-12-27
Путлерийн цахилгаангүйжүүлэх ажиллагаа явагдаж байна. Мөн сургуульгүйжүүлэх, эмнэлэггүйжүүлэх ажиллагаа бас ид явагдаж байгаа шүү
2022-12-27