ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
АНУ-д цасан шуурганы улмаас 55 хүн амиа алджээ
2022-12-27

Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цаг уурын таагүй үзэгдэл АНУ-ын ихэнх нутаг дэвсгэрийг хамраад байна. Цаг уурчдын онцолсноор, цаг уурын ажиглалт хийснээс хойш тохиож буй хамгийн хүйтэн эдгээр өдрүүдэд эрчим хүчний ачаалал эрс нэмэгдсэний улмаас цахилгааны шугамд гэмтэл гарч, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болж, хүйтэнд осгож амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байгаа талаар NBC агентлаг мэдээлжээ. 

 

Түүнчлэн даваа гарагт цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас 5000 нислэгийг цуцалж, 14 000 нислэг хойшлогдсон талаар Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цаг агаар хэт хүйтэрсэн эдгээр өдрүүдэд АНУ-д 55 хүн амиа алдсан байна. Цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас хамгийн их хохирол амсаж байгаа нь Нью-Йорк муж бөгөөд энэ мужид олон мянган айл гэрэл цахилгаангүй болсон бол АНУ даяар амиа алдсан хүмүүсийн тал хувь нь Нью-Йорк мужид бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нөгөө илюминати масон гээд ид шидтэй удирдагчид нь яацан бэ хахаха
2022-12-27