БНАСАУ-ын дрон Өмнөд Солонгосын нутагт нэвтэрчээ

img

Хойд Солонгосын талаас хөөргөсөн дронууд хоёр орны хилийг хэдэнтээ давсан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Тодруулбал, нисэгчгүй нисэх аппартууд Кёнгим мужийн хилийн бүсэд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчсөн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ. Тус хорооны мэдэгдсэнээр, Хойд Солонгосын нэг дрон Сөүл хот руу ойртон ниссэн байна. 

 

Хойд Солонгосын дронууд агаарын орон зайд нэвтэрсний улмаас Өмнөд Солонгосын цэргийнхэн хэдэнтээ анхааруулах зорилгоор буудаж, дараа нь агаарт сөнөөгч онгоц, нисдэг тэрэг хөөргөсөн ч Хойд Солонгосын дронуудыг устгах ажиллагаа бүтэлгүйтжээ.

 

Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, орон нутгийн цагаар 12 дугаар сарын 26-ны 10:30 цаг орчимд дронууд нэвтэрсэн аж. Даваа гарагт Өмнөд Солонгосын КА-1 онгоц сүйрсэн талаарх мэдээлэл гарч байсан. Энэ онгоц нь Хойд Солонгосын дронуудыг амдах ажиллагаанд оролцож яваад ийнхүү сүйрсэн гэсэн мэдээлэл даваа гарагийн үдэш гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Биеэр хийх юманд тааруу шатаар гүйж чаддаггүй шдээ хэд алхаал зогсчихно нарийхан хүчгүй хөлтэй нарийхан залуучууд байдын инээдтэй
2022-12-27
ӨМНӨД СОЛОНГОСУУД НЭГ Л БҮТЭЛГҮЙ БАЙДГИЙН ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛД
2022-12-27
Биеэр хийх юманд тааруу шатаар гүйж чаддаггүй шдээ хэд алхаал зогсчихно нарийхан хүчгүй хөлтэй нарийхан залуучууд байдын инээдтэй
геймээр буудах жинхэнэ онож буудах 2 шал өөр шүү
2022-12-27
өмнөдийн цэргүүд 100 удаа буудсан ч 1 ийг ч онож чадаагүй. гейм жинхэнэ буудах 2 шал өөр гэж мэддэггүй мангарууд юмаа
2022-12-27
энийг дрон гэх үү
2022-12-27
миний хөөрхөн бондгор дүү ч өмнөдийг ч салгалуулах юм даа
2022-12-27
Dave allen:
I lost my Job few months ago,my wife left me ,could not get income for my family, things was so tough and I couldn't get anything for my children, not until a met a recommendation on a page writing how Mr Bernie Wilfred helped a lady in getting a huge amount of profit every 6 working days on trading with his management on the cryptocurrency Market, to be honest I never believe it but I took the risk to take a loan of $1000. and I contacted him unbelievable and I was so happy I earn $12,500 in 6 working days, the most joy is that I can now take care of my family I don't know how to appreciate your good work Mr. Bernie Doran God will continue to bless you for being a life saver I have no way to appreciate you than to tell people about your good services.
For a perfect investment and good strategies contact Mr Bernie Doran via WhatsApp :+1(424)285-0682 or Telegram : @Bernie_fx or Gmail : Bernie.doranfx01@gmail.com
2022-12-27