Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний КА-1 онгоц тус улсын зүүн хойд зүгт байх Канвандо мужийн Хвенсон сууринд сүйрчээ. Энэ талаар Агаарын цэргийн хүчнээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц сүйрсэн ч экипаж амьд үлдэж чадсан гэнэ. Онгоцны экипаж хоёр хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд онгоц сүйрэх үед тэд газардаж чадсан, гэмтээгүй ч тэднийг эмнэлэгт хүргэсэн аж.
Агаарын цэргийн хүчний онгоц сүйрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэж эх сурвалж дамжуулжээ. Ка-1 онгоцыг БНСУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулан, КТ-1 нэг моторт сургалт бэлтгэлийн онгоц дээр суурилан Korea Aerospace Industries компани боловсруулсан юм. Энэ онгоц дайралтын хэрэгслээр тоноглогдсон, "агаар-газар" цохилтын үед сөнөөгч онгоцуудыг дэмжих үүрэг гүйцэтгэх боломжтой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |